Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 2

“Сонгинохайрхан” автовокзалыг терминал болгон хөгжүүлнэ

Баруун бүсийн зорчигч тээврийн үйлчилгээний төвийг олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал болгон шинэчлэхээр болсон байна. Энэ дагуу “Драгон” олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминалыг хийж гүйцэтгэх талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

Баруун бүсийн аймаг орон нутаг руу зорчих гол цэг болсон “Сонгинохайрхан” автовокзал өнөөдөр ямар ч зохион байгуулалтгүй, тохижилт муу, орчны бохирдол ихтэй мөн төлөвлөлтгүй байдлаас үүдэн зам тээврийн зөрчил, хулгай дээрэм, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэнийг иргэд шүүмжилдэг. Үүний зэрэгцээ гар дээрээс худалдаа хийгчид болоод ил задгай бие засах явдал, хог хаягдал их байдаг нь халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Тиймээс зорчигч тээврийн гол цэг болсон уг вокзалыг дэлхийн жишигт нийцсэн олон улсын болоод хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний терминал болгохоор болжээ. Уг терминалыг байгуулахад 15 тэрбум төгрөг шаардагдана. Иймээс төсвийн хөрөнгөнөөс 10 тэрбум, БНСУ-аас 4 тэрбум, автовокзалын өөрийн үйл ажиллагаанаас нэг тэрбум төгрөг гаргахаар болжээ. Уг төсөл хэрэгжиж дууссанаар олон улсын жишигт нийцсэн ажил үйлчилгээгээр зорчигчдод үйлчлэхийн зэрэгцээ 500 гаруй ажлын байр шинээр бий болно.
Автовокзалын барилгын ажил зургадугаар сараас эхэлж 2013 оны арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох аж. 

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/11604.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...