Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 15

Эрүүл мэндийн статистик мэдээллийн мэргэжилтнүүд хамтран ажиллана

ЗГХА-Эрүүл мэндийн газрын СМХ-ийн мэргэжилтнүүд Нийслэлийн эрүүл мэндийн газрын статистик мэдээллийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

ЗГХА-ЭМГ-ын статистик мэдээллийн хэлтэс болон нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газрын статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд хоорондоо ажил  хэргийн уулзалт зохион байгуулж, хүн амын өвчлөл эндэгдлийн сарын шуурхай мэдээнд хувийн хэвшлийн мэдээг хэрхэн цуглуулах болон Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн амбулатори, стационарын өвчлөл эндэгдлийн баазыг хэрхэн авах  зэрэг хэд хэдэн асуудлаар санал сонилцож, харилцан тохиролцох болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Түүнчлэн тархварзүйн судалгааны талаар ярилцаж, юуны өмнө анхан шатны нэгжид ч гэсэн бичиглэл судалгаа хийж хэрэглэх хэрэглээний түвшинд хүргэх ёстойг хамтран ярилцаж цаашдаа энэ талаар хамтран ажиллахаар болов.

Мэдээний линк: http://society.time.mn/content/12425.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...