Эхлэл - Нийгэм - Боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 5 сарын 16

“Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн боллоо

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд зохиогддог “Замын хөдөлгөөний цагаан толгой 2012” тэмцээн  өнөөдөр ҮСАХ-д боллоо. “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээнээс улбаалсан уг тэмцээнийг 1991 оноос цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж иржээ. Уг тэмцээнийг Замын цагдаагийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулав.

 Тэмцээнээр дамжуулан  хүүхдүүд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг дадал олгож авахаас гадна сургуулиудад сургалтын танхим, тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй орчныг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой юм. Тэмцээний хүрээнд  гэр бүлийн харилцаа, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн ойлголцох, хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх болон амьдралын зөв хэвшлийн талаар зөвлөгөө өгч, Улаан загалмайн нийгэмлэгээс анхны тусламжийн сургалт зохион байгуулжээ.
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/12533.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...