Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 7 сарын 6

Майдар бурхны цогцолбор барих нээлт болов

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 54 метр өндөр Майдар бурхны цогцолбор барих төслийг “Их Майдар” сангийнхан эхлүүлсэн. Тэгвэл дөнгөж сая цогцолбор барих нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бурхны хөлийн шагай хүртэлх хэсгийг одоогоор хийсэн бөгөөд сүсэгтэн олонд танилцуулав.

Уг цогцолборт Майдар бурхны хамт 108 метр өндөр суварга бүтээхээс гадна 108 га газрыг хамарсан соёл, гэгээрлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж. Байгууламжийн ерөнхий төлөвлөгөө зургийг мөн нээлтийн үеэр харууллаа.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар  Майдар бурхныг Монголд цутгаж байгаа бөгөөд бурхан болон суваргыг бүтээх ажлыг 2014 он гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Харин цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 15 жил үргэлжлэх ажээ.


Хөшөөний өндрийг харьцуулахад Рио де Жанейро хот дахь Есүс Христийн хөшөө 39 метр өндөр байдаг бол АНУ-ын Эрх чөлөөний хөшөө 46 метр байдаг юм байна. Тэгэхээр 54 метр өндөр Майдарын хөшөө дэлхий дахинд Монголыг төлөөлөх нэгэн дүр болж танигдахыг үгүйсгэхгүй.

Т.Бэх


Мэдээний линк: http://society.time.mn/content/15198.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...