Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 11 сарын 14

Эмнэлгийнхэн ажлын байрны тодорхойлолт боловсруулна

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх тавдугаар сард батлагдснаар  хуульд нийцүүлэн захиргааны хэм хэмжээ тогтоосон,  нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж байна.  Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар”-г шинэчлэн боловсруулж “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр салбарын төвшинд хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт эрүүл мэндийн яамны харьяа эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн албаны дарга, эмнэлгийн мэргэжилтэн,төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 70 хүн оролцсон байна. Уг хэлэлцүүлгээс гарсан саналыг тусган “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт”-г эцэслэн боловсруулж энэ сард багтаан Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сэтгүүлч: Т.Бэх


Мэдээний линк: http://society.time.mn/content/1543.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...