Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 10

Эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн зардлыг судалжээ

Эмзэг бүлгийн иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чадаагүйгээс эмчилгээ, үйлчилгээнд их хэмжээний зардал гаргадгийг “Эмзэг бүлгийн өрхийн эрүүл мэндийн зардлын судалгаа” загвар төслийн баг судалжээ. Уг загвар төсөл нь Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядруурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд хэрэгжсэн юм.

Ядуу, эмзэг  бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад нь төрөөс  санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор урт хугацааны тусгай хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлэх саналыг төслийн баг гаргасан байна. Мөн эмзэг бүлгийн иргэдийн ЭМД-ын шимтгэлийг төсвөөс төлөх, Эрүүл мэндийн яам, Сангийн яамны хамтарсан шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын санд төр даах  шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх болон сум, өрхийн эмнэлгийн нэг хүнээр тооцсон төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар тусламж үйлчилгээний хүртээмж тааруу байгаа газрууд, ядуу эмзэг бүлгийн иргэнд хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзжээ. Үүнээс гадна оношлогоо, шинжилгээнд зориулан эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж буй 30 мянган төгрөгийг ялгавартай болгож зөвхөн ядуу эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлэх, амбулаторийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцад оруулах, хөнгөлөлттэй эм олгох механизмыг сайжруулах саналуудыг гаргасан байна.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/16682.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...