Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 8 сарын 24

Дуулиан дэгдээсэн аялал жуучлалын компанийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

"Монгол туургатны бахархал академи" нэртэй аялал жуулчлалын компани 50 гаруй ахмадыг  Бээжин хотод долоо хоног аялуулна хэмээн авч яваад Эрээн хотод барьцаалсан, нэг нь учир битүүлгээр амиа алдсан зэрэг мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Дээрх үйл явдалтай холбогдуулан тус аялал жуулчлалын компанийн удирдлагад УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад, “Хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн  бүрэлдэхүүнгүй гэж үзээд хаасан. Хэргийг шалгаж "Монгол туургатны бахархал академи" компанийн зарим ажилтнаас мэдүүлэг авсан. Тэгээд Хятадын тал тодорхой шалтгаанаар аялагчдын бичиг баримтыг хураан авснаас  асуудал үүссэн болохыг тогтоосон. Аяллын үеэр амиа алдсан иргэний хувьд гадны нөлөөгүй, эрүүл мэндийн байдлаас болж амьсгал хураасан байна” гэлээ.

Болж өнгөрсөн үйл явцыг товч дурдвал, өнгөрсөн долдугаар сарын 9-нд "Монгол туургатны бахархал академи" хэмээх аялал жуулчлалын компанийн захирал Б.Энхбаярын гарын үсэг бүхий албан бичиг Чингэлтэй дүүргийн бүх хороонд тарсан юм байна. Уг албан бичигт 380 мянган төгрөгөөр Эрээн-Бээжин хотоор долоо хоног аялах боломжтой.

Энэ мөнгөнд ирж, очих замын зардал болон өдрийн гурван хоол, унаа, зочид буудлын зардал багтсан гэх зэргээр  өндөр настнуудад сурталчилжээ. Бүр "Цагаан сар болон ахмадын баяраар бэлэг нэмж өгнө. Хороонд ирж байгаа бүх тусламж, үйлчилгээнд хамруулах болно" гэсэн байна. Өндөр настнууд Засгийн газраас ахмадуудаа харж үзэж байна гэж ойлгосон аж. Аяллын зардал боломжийн учир сарын дотор Чингэлтэй дүүргийн 2000 гаруй өндөр настан бүртгүүлсэн аж.

Г.Долгорсүрэн


Мэдээний линк: http://society.time.mn/content/17304.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...