Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 9 сарын 29

“Урт нас ирээдүйг тодорхойлно” өдөрлөг болно

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор нийслэлийн зургаан дүүргийн ахмадуудын төлөөлөл ирэх сарын 1-ний 09.00–12.00 цагт Спортын төв ордонд уулзана. “Урт нас ирээдүйг тодорхойлно” сэдэвт өдөрлөгийн үеэр ахмадуудад шагнал гардуулж, ДЭМБ-аас мэндчилгээ дэвшүүлэх аж.

Түүнчлэн “Урт нас ирээдүйг тодорхойлно” сэдэвт илтгэл, “Биеэ тэтгэн чийрэгжүүлэх нь” хийн дасгал, “Агаарт хэмнэл” аэробек дасгал, “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгал, иогийн дасгал хийх бөгөөд шилдэг өндөр настны туршлагаас хуваалцах, урлагийн тоглолт үзүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Тус өдөрлөгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Р.Виват, Герентологийн төвийн дарга Р.Оюунханд, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн настнууд, Төмөр замын ахмадын холбоо, “Зуунтай” холбооны настнууд оролцох юм.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/19022.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...