Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 14

Бохир гар угаах өдөрлөг болно

“Дэлхийн гар угаах өдөр”-ийг угтаж өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд 14.00 цагт бохир гар угаах өдөрлөгийг “Эй Си Эф Монгол” байгууллага, НЭМГ-аас зохион байгуулна.

Дэлхий нийтээрээ гар угаах өдрийг тав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жилийн хувьд  “Олон олон хүүхдийг таван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхэд тусалцгаая” гэдэг уриан дор тэмдэглэнэ.

Учир нь жилд 3.5 саяас илүү хүүхэд таван нас хүрч чадалгүй бохир гарын өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа гарчээ.

“Дэлхийн гар угаах өдөр” бол хүмүүсийг гараа савандаж угаахыг хөхиүлэн дэмжиж, сурталчлах, ач холбогдлыг нь ойлгуулах, энэ үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэсэн кампанит ажил юм.

Б.Ариунаа
Мэдээний линк: http://society.time.mn/content/19700.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...