Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 13

Хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг зогсоожээ

Замын-Үүд  дэх Гаалийн газрын Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын Гаалийн хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Н энэ сарын 10-ны өдөр улсын хилээр гарах чиглэлд 66-18 УНХ улсын дугаартай Бенз шаланз маркийн авто машины эд ангид давхар доторлогоо хийж 1474 ширхэг 4.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий тарваганы арьс гаргах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Мөн Монгол Улсын иргэн М Бенз шаланз 2857 УНР улсын дугаартай автомашинд 155 килограмм хушны самар нууж хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан байна. Эл хэргийг Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч эрэлч нохойн хамт илрүүлжээ. Тус газрын Эрсдлийн удирдлагын хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж эд мөрийн баримтын хамтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Цагдаагийн газарт эдгээр хэргийг шилжүүлээд байна.

Мэдээний линк: http://society.time.mn/content/21100.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...