Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 11 сарын 21

Төмөр замын эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлжээ

Эрүүл мэндийн сайдын 2012 оны Комисс томилох тухай 354 дүгээр тушаал гарч хамтарсан ажлын хэсэг байгуулж, төмөр замын харьяа эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлжээ. Тус ажлын хэсэг  төмөр замын харьяа Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Говьсүмбэр аймгийн Чойрын нэгдсэн эмнэлгүүдийг орон нутагт шилжүүлсэн байна.

Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2011 оны тавдугаар хуралдаанаар нэгдсэн эмнэлгүүдийг орон нутгийн харьяанд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ дагуу Засгийн газрын 2012 оны долдугаар сарын 4-ний хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, 230 тоот тогтоолоор УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа нэгдсэн эмнэлгүүдийг төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/21497.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...