Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 11

Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа

Авлигатай тэмцэх газрын  холбогдох албаны дарга нар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянг Интерполд захидал илгээсэн хэргээр шалгаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?

- Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажлыг зогсоохыг хүссэн агуулгатай захидал Интерполд илгээсэнтэй холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнийг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр шалгаж байна.

-Хууль зүйн дэд сайдын захидлаас болоод олон улсын Интерполын байгууллага хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах ажиллагаандаа давхар сануулга тавьсан. Өөрөөр хэлбэл  Н.Энхтуяа, Д.Хуяг нарыг эрэн сурвалжлахаа зогсоохоор боллоо гэж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн бэ?

-Манайхаас Интерпол руу хүсэлт явуулсны дагуу хариу ирсэн. Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа.

-Шалгагдаж дуусаагүй байсан зарим дүүргийн Засаг дарга нарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатанд байна вэ?

-Баянзүрх дүүргийн Засаг дарга Батзориг, Багануур дүүргийн Засаг дарга Сандаг-Очир нарын хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн. Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын хэргийг хэрэгсэхгүй болгосон.

-АТГ МАН-ын нэр бүхий удирдах албан тушаалтнуудыг шалгаж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгөхгүй юу?

-Ийм хэрэг манайд шалгагдаагүй.

-ШӨХТГ-ын хуучин удирдлагуудыг шалгаж буй хэрэг ямар шатанд байгаа вэ?

-Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-ШШГЕГ-ын зарим албан тушаалтнуудыг шалгаж байгаа нь үнэн үү?


-Тийм хэрэг бий. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Танайд төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаж байсан. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, ИНЕГ-ын дарга асан И.Батмөнх нарын хэрэг юу болсон бэ?

-ИНЕГ-ын дарга асан И.Батмөнхтэй холбоотой гомдлыг тус газрын ажилчид гаргасан. Энэ дагуу шалгаж байна. Харин Ц.Батбаярын хэрэг манайд байхгүй.

-Эмнэлэг, сургуулиудын захирлуудыг авлигын хэргээр шалгаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Албан тушаалаа урвуулан ашигласан 14 хүнийг шалгаж байна.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/23725.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...