Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 11

Сэлэнгэ аймагт хүчингийн ноцтой хэрэг гарчээ

Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээ болох Facebook, Twitter хуудсанд онц ноцтой, нэгэн жигшүүртэй хэргийн талаарх  мэдээлэл тавигджээ. Тодруулбал, энэ сарын 05-08-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий долоон залуу тус аймгийн иргэн 20 гаруй насны бүсгүйг гурав хоногийн турш зочид буудалд зэрлэгээр зодож танхайран, бүлэглэн хүчиндсэн байна.

Хэргийг тус аймгийн нэр бүхий тодорхой эрхэлсэн ажил төрөлтэй 1987-1990 оны хооронд төрсөн залуучууд хамтран бүлэглэн үйлдсэн аж.

Хохирогч бүсгүй Г.Ө-г аймгийн төвийн “Солонго”, “Цэцэг”, “Орхон” зочид буудалд гурван хоногийн турш хорьж зодон, хүний ёсноос гарамгүй зүй бус авирлан хүчинджээ.

Залуус хохирогчийг гурав хоногийн дараа суллаж явуулсан бөгөөл тэрбээр зочид буудлаасаа шууд найз залуугийндаа очин хэрэг явдлаа бүгдийг нь ярьснаар, найз залуу нь ээж аав руу нь утсаар хэлж дуудсан байна.

Хэрэг явдлыг мэдэж цочролд орсон эцэг, эх нь тэр даруй Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст өргөдөл гомдлоо гаргаснаар, сэжигтэн залуусыг маргааш нь буюу энэ сарын 09-ний өдөр шуурхай илрүүлэн саатуулжээ. Хэргийг өнөөдөр аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сүүлд авсан мэдээллээр долоон залууд гурван өдрийн турш зодуулж, хүчиндүүлсэн эмэгтэй маргааш Улаанбаатар хотод ирэхээр болсон байна.

Энэ талаарх тодорхой мэдээллийг бид холбогдох цагдаагийн байгууллагаас тодруулж эргэн мэдээлэх болно.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/23748.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...