Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 2 сарын 25

10 гаруй хойлог шувууны мах хил давуулахыг завджээ

Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтоор хоёрдугаар сарын 20-нд  тус боомтын гаальд галчаар ажилладаг М.Анхбаяр их хэмжээний хойлог шувууны мах хил давуулахыг завджээ.

Түүнийг  “Истана”  маркийн 26-89 ХОҮ улсын дугаарын машины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед хилчид саатуулан шалгасан байна.

М.Анхбаяр машиныхаа түлш хадгалах савыг 20х30 см-ийн хэмжээтэй цоолон 11 ширхэг хойлог шувууны мах нуусан байжээ. Зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/25397.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...