Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 16

ГИХАЭГ, БНСУ-ын цагаачлалын албаны мэргэжилтнүүд туршлага солилцож байна

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар болон БНСУ-ын Цагаачлалын алба хоорондын “Хамтран ажиллах протокол”-ын хүрээнд тус улсын Цагаачлалын албаны төлөөлөгчид тус газрын үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцохоор манай улсад өнөөдөр  хүрэлцэн ирлээ.

 Төлөөлөгчдийг тус газрын удирдлага хүлээн авч уулзан санал солилцож, газрын үйл ажиллагааг танилцуулсан байна. 

Хоёр талын албаны төлөөлөл Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд 2012 онд байгуулсан хэлэлцээрийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/27667.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...