Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 18

Онц ноцтой хэргүүдийн эзэн холбогдогчийг тогтоожээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт 88 настай Ц гэх эмэгтэйн амь насыг  хохироосон хэрэг гарсан.

Энэ хэргийн эзэн холбогдогчийг тогтоогүй байсан ч цагдаагийн байгууллагынхан шалгалтын явцад илрүүлж 32 настай М үйлдсэн болохыг тогтоожээ. Одоогоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.

 Мөн сарын 20-21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Өргөн  сумын хоёрдугаар багийн нутагт малчин Ч түүний охин гурван настай О нарыг зэрлэгээр амь насыг нь хохироосон онц ноцтой хэргийн сэжигтнийг илрүүлэн шалгажээ.  Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа  дуусч энэ сарын 10-нд Нийслэлийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна.

Г.Долгорсүрэн


Мэдээний линк: http://society.time.mn/content/27764.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...