Эхлэл - Нийгэм - Боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 24

Энэ зун үйл ажиллагаа явуулах зуслангууд

Хүүхдийн зуслангууд ирэх сарын 10-наас нэгдүгээр ээлжийн амрагчдаа авч эхэлнэ.

Энэ жилийн хувьд зуслангууд долоо хоног амрахад бага ангийн хүүхдүүд 125, дунд ангийнхан 130, ахлах ангийнхан 140 мянган төгрөгийн үнэтэй байлгах саналаа холбогдох газарт нь ирүүлжээ. Одоогоор МХЕГ, ОБЕГ, НЭМГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гарч зуслангуудын бэлтгэл ажлыг шалгаж байгаа аж.

Хүүхдийн төлөө үндэсний  газарт бүртгэлтэй 32 зуслангаас энэ зун 21 нь үйл ажиллагаа явуулахаар болсон. Шаардлага хангаагүй 11 зуслангийн үйл ажиллагааг зогсоожээ.

Манай оронд хувийн 11, төрийн байгууллагын  харьяа 5, халамж, асрамжийн төвийн харьяа  зуслан 3, ТББ-ын  дэргэд  2 зуслан бий. Хувийн болон  төрийн байгууллагын  харьяа  зуслангуудад  эрхийн бичиг борлуулна. Харин асрамжийн төвийн харьяа  болон ТББ-ын  дэргэдэх зуслангуудад  эрхийн бичиг борлуулахгүй юм байна. Ингээд энэ зун үйл ажиллагаа явуулахаар болсон зуслангуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээр хүргэж байна.

Untitled Document

Зуслангийн нэр

Байршил /км/

Харилцах утас

 Цахим хаяг

Хүүхдийн багтаамж

1

Нарлаг

УБ Налайх Тэрэлж -60 км

99083378

www.narlag _zuslan blogspot.com

180-240

2

Нарс

УБ СХД 18 км

95727446 99096109


180-240

3

Янзага

УБ СБД Хандгайт 26 км

99112632 99196665

baramsaib @yahoo.com

180-240

4

Ундраа

УБ СБД хандгайт 27 км

99044236 99112054 99072318


180-240

5

Жавхлант

УБ Налайх Тэрэлж мэлхий хад 67 км

99096365

Gana_96@ yahoo.com

200-280

6

Цагааннуга

Төваймаг Батсүмбэр Сөгнөгрийн ам108 км

99163201 99030511 321066 91711221

obayanzul@ yahoo.com P.Bayasgalan @yahoo.com

180-220

7

Мөрөөдөл

Төваймаг Батсүмбэ сум 110 км

96656037 70130108 99805746

www.dream camp.mn

180-200

8

. Галакси

УБ БЗД Гачуурт Баянтөхмийн ам 28 км

91916494 91916493

Galaxy_mgl Galaxy_mgl2005@yahoo.com

180-200

9

Сэлбэ

УБ СБД бэлхийн ам 26 км

99195018 99151793


200-240

10

Өгөөмөр

УБ НалайхГорхи тэрэлж 55 км

99117199


250-300

11

Нэг дэлхий


99051541


30-40

12

Хандгайт /ТЗУГ-нзуслан/  

УБ СБД Хандгайтын ам 30 км

99196224 244570

childsek @yahoo.com

120 -200

13

Хилчин /ХЦУГ-ын харъяа /


95825485


120

14

Шонхор /БХЯ-ны харьяа/

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон 120 км

99036028


200-240

15

Тэмүүлэл

Багануур дүүрэг

99789474


100-150

16

Найрамдал

УБ СХД

88110707

www.nairamdal.mn

520

17

Хараацай /ХАХТ-ийн зуслан/

УБ СБД Хандгайт 35 км

99948476


180-200

18

Од /халамжийн
төв/

Төваймаг Борнуур сум Ар толгой 110 км

99116768


120 -140

19

Нарны хотхон

Сэлэнгэ Үнэгт өртөө

99854774 98984576


150-200

20

Цоглог

Төваймаг Батсүмбэр 120 км

88008870


70-80

21

Маргаашийн хөгжил

УБ СБД Бэлхийн ам 26 км

99101315 99107986


40-45



Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зусланд амрах хүүхдүүдэд доорх зүйлсийг анхааруулж байна. Үүнд:

1.Эрүүл мэндийн хуудсыг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдлээр заавал бөглүүлэх, /энэ нь өөрийнхөө хүүхдийг үзлэгт хамруулах, бусад олон хүүхдийг урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой тул мөнгөөр бүгдийг шийдэхээс татгалзаарай/
2.Эрүүл мэндийн дэвтрийг заавал өгч явуулах,
3.Төрсний гэрчилгээг хүүхдэд өгч явуулахгүй байх,
4.Нэг удаагийн, түргэн муудах хүнсний зүйлийг өгч явуулахгүй байх,
5.Хүүхдэдээ үнэтэй, чамин хувцас, гар утас, видео камер, аппарат, алт үнэт эдлэл өгч явуулахгүй байх,
6.Улирлын байдалд тохируулсан дулаан хувцастай явуулах (хүрэм, ноосон цамц, өмд, борооны цув, нарны малгай, усны гутал г.м)
7. Ариун цэврийн хэрэглэлийг бэлтгэн өгөх, (оо, сойз, гар нүүрийн алчуур шампунь, сам , ариун цэврийн цаас, салфетика г.м)
8.Ор дэрний цагаан хэрэглэл,
9.Хүүхдийнхээ суурь өвчний талаарх мэдээллийг зуслангийн захиралд заавал мэдэгдэх, нэн шаардлагатай эм , тариаг өгч явуулах

Т.Жанерке

Мэдээний линк: http://society.time.mn/content/29445.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...