Эхлэл - Нийгэм - Эрх зүй
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 28

Хүчингийн хэрэг бүлэглэн үйлдсэн эцэг, хүү хоёрын хэргийн прокурорт шилжүүлжээ

Баянзүрх дүүргийн II хэлтэст шалгагдаж байсан бага насны охидыг хүчирхийлсэн гэх онц ноцтой хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын  хяналтад шилжүүлжээ.

Тодруулбал, Н.Баярсайхан гэгч хүү Б.Хүслэнтэйгээ бүлэглэн бага насны охидыг хуурч мэхлэн гэртээ аваачин, хүчирхийлдэг байсныг энэ сарын 17-нд иргэдийн гомдлоор шалгаж тогтоосон  юм.

Хүчингийн хэрэгт сэжигтнээр татагдсан аав хүү хоёрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан  байна. Энэ нь бага насны хүүхэд, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ялаар шийтгэх гэсэн заалт аж.

Г.Долгорсүрэн



Мэдээний линк: http://society.time.mn/content/29650.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...