Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 28

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт болж байна

Болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өчигдрөөс эхэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах зургаан алба, 33 мэргэжлийн ангийн 153 аж ахуй нэгж байгууллага, 1-19 дүгээр хорооны алба, томилгоот аж ахуй нэгж байгууллага оролцсон байна. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн нээлтийн ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Дарь Сүхбаатар, Гамшгаас хамгаалах газрын дарга онцгой  байдлын хурандаа  Б.Мандахгэрэл, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр, гамшгаас хамгаалах хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Ч.Намсрайжав нар оролцжээ.


Газар хөдлөлт, обьектын болон ой хээрийн түймэр, хүчтэй цасан болон шороон шуурга, цацрагийн үүсгүүр, химийн хорт бодис алдагдах, технологийн горим зөрчигдсөнөөс үйлдвэрлэлийн осол гарах, хүн, мал амьтан, ургамалын гоц халдварт өвчин тархах, нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүссэн үед гамшгийн голомтод аврах хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлын дадлага, чадварыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд эзэмшүүлэхийн тулд үүссэн цагийн байдлын үед бодит үзүүлэх дадлага сургуулийг явуулж байгаа юм.

Сургууль өнөөдөр үргэлжилж буй бөгөөд "Нарантуул-2" худалдааны төвд хүн, мал амьтны гоц халдварт өвчин, "Газар хөдлөлтийн улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдсан нутгийн захиргааны байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, "Үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч О зогсолт хийсэн цагийн байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ ",  "Хүчтэй үйлчилгээтэй хорт бодис эм уусмалууд алдагдсан зэрэг цагийн байдлуудад дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн албадууд хамтран ажиллаж үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар дадлага сургуулилт явагдаж байна.

Тус дүүрэгт “Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургууль” зохион байгуулснаар гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах, бодлого, хөтөлбөр болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, бусад хууль тогтоомжийг тохиолдсон болон тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд, аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад сурталчлан таниулах мэдлэг дадлага олгож байгаагаар ач холбогдолтой юм.

Г.Долгорсүрэн

Мэдээний линк: http://society.time.mn/content/29654.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...