Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 9

Хуурай сүүний хэрэглээг эсэргүүцэн жагсана

Монголын сүүний нэгдсэн холбооноос маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийх гэж байна. Жагсаалд 500 хүн оролцох бөгөөд тэд 5000 гаруй фермерийг төлөөлж байгаа юм.

Тэд төв суурин газрын иргэдийг хуурай сүүнээс татгалзаж дотоодод үйлдвэрлэсэн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж, фермерүүдээс сүү худалдан авч буй үйлдвэрүүд хэт бага үнэ санал болгож байгааг эсэргүүцэн, төр засгаас саалийн фермийг бодитойгоор дэмжиж дотоодын сүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх, улмаар хуурай сүүний импортыг бүрэн зогсоохыг шаардах аж.

Өнөөдөр  нийслэл хотод борлуулдаг сүүний 80 хувийг хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байгаа бөгөөд ердөө 20 хувийг нь л үнээний сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлдэг байна. Мөн Эрүүл мэндийг яамнаас Монгол хүн бүр өдөрт 430 грамм сүү  ноогдоно хэмээн заасан ч өнөөдөр нийслэлийн хүн амын нэг хүр бүрт өдөр 100 грамм сүү ногдож байгаа нь эсэргүүцэл илэрхийлэх шалтгаан болжээ.

Т.Бэх

Мэдээний линк: http://society.time.mn/content/30199.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...