Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 6

Бага насны хүүхдүүдийн дунд халуун ханиад тархацтай байна

Өвлийн улиралд нийслэлчүүдэд тулгардаг бэрхшээл нь ханиад, томуу өвчний дэгдэлт билээ. Ялангуяа шинээр гарч байгаа томуу, томуу төст өвчний эдгэрэлт удаан байгааг эмч, мэргэжилтнүүд сануулж байна. Сүүлийн үед  0-5 насны хүүхдүүдийн дунд халуун ханиад буюу шинэ хэлбэрийн томуу тархацтай байгаа аж. Гавьяат эмч, клиникийн профессор, хүүхдийн эмч Д.Баяраагаас энэ талаар тодрууллаа.

-Халуун ханиад гэж ямар ханиад вэ?
-Халуун ханиад гэдэг нь өндөр градустай  халуурч, ханиалгахыг хэлнэ. Хүүхэд тэр бүр ханиахгүй хэрнээ маш хүчтэй халуурдаг хүнд хэлбэрийн томуу юм. Ер нь 39-40  градус хүртэл халуурч, маш хурдан уушгины хатгаа болж байна.

-Эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
-Хүүхдээ дөнгөж халуурч эхлэнгүүт халууныг  нь буулгана гэдэг нэг их  онц санаа биш. 38 градусаас дээш халуурах нь хүүхдэд маш их зовиуртай байдаг бөгөөд дархлааны вирусыг нь устгадаг юм.  Тиймээс халуун буулгах эм уулгаж, өвчин намдаах лаа хэрэглэж болно. Мөн  бүх биеийг нь архи юм уу спиртээр арчиж, толгойд нь хүйтэн жин тавьж болно. Гэвч зарим тохиолдолд хүүхдийн хоолой шууд сөөнгөтөж эхэлдэг. Тиймээс хүйтэн жин тавих бас хэрэггүй. Хүүхэд өндөр халуурч байхдаа шингэний дутагдалд ордог. Хар цай, буцалсан ус, аньсны шүүс, бусад жимсний шүүсийг хүүхдэд тааламжтай хэлбэрээр өгч болно. Мөн аарц буцалгаж өгөх хэрэгтэй. Хүүхэддээ юун түрүүнд антибиотик өгөхөөс илүү вифроны лаа, арибидол, анифирол зэрэг вирусын эсрэг эм өгч болно. Хэрвээ хоолой нь сөөнгөтөж, цээж нь хэржигнэж байвал эмчийн зөвлөгөөгөөр антибиотек өгч болно.

-Халуун ханиад хүрсэн хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Бөөлжих, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Байнга ханиалгаад байхгүй ч өндөр халуурна.  Мөн хоол идээд шууд бөөлжиж эхэлнэ. Тиймээс эцэг, эх, өрхийн бусад гишүүд орой болгон гар, амны ариун цэврийг маш сайн сахих ёстой. Томчууд орой ажлаасаа ирээд жамц дг тутамд чийгтэй цэвэрлэгээ хавстай усаар хоолой, хамраа  зайлж, угаах хэрэгтэй. Мөн хоёр цаийх ёстой.

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://society.time.mn/content/3041.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...