Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 7 сарын 3

Татварын байцаагчийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө хүн амины онц ноцтой хэрэг гарчээ.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай  27 настай Э-г үл таних этгээд  70 гаруй удаа хутгалж, хэрцгийгээр  хөнөөсөн байна. 

Эх сурвалжийн мэдээллээр эл хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан  өчигдөр баривчилсан байна. Хэргийг татварт ажилладаг 30 настай, эмэгтэй үйлджээ. Тэрбээр хувийн  өс хонзонгийн  улмаас  татварын  байцаагч Э-ийн аминд хүрсэн болохоо мэдүүлсэн гэнэ. Тэд татварын хэлтэст хамт ажилладаг байсан бөгөөд сэжигтэн хэдэн сарын өмнө ажлаасаа халагдсан гэх мэдээлэл байна.

Д.Чингүүн

Мэдээний линк: http://society.time.mn/content/31313.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...