Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 7 сарын 11

Шагайн харвааны нээлт өнөөдөр болно

Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмаа Монгол түмний уухайн түрлэгтэйгээр тэмдэглэж байна. 

Өчигдөр баяр наадмын хөтөлбөр ёсоор үндэсний сур харваа, шагайн харваа эхэлсэн юм.  Өнөө жилийн шагайн харваанд Завхан, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дорнод зэрэг 15 аймаг, нийслэлийн 9 дүүргээс 42 багийн 360 гаруй  харваачид цэц мэргэнээ үзэхээр цуглажээ. 

Шагайн харваа Төв цэнгэлдэхийн баруун урд талд байрлах цэнхэр асрын дор  болж байгаа бөгөөд өчигдөр багуудын дундах хэсгийн  харваа явагдаж, хагас шигшээд 21 баг шалгарч үлдсэн.  Тэгвэл шагайн харвааны нээлт өнөөдөр 11.00 цагаас болох бөгөөд хагас шигшээгийн тоглолтоор үргэлжилнэ. Эндээс зургаан баг үлдэж маргааш тойргийн журмаар харваж аваргаа тодруулах юм.  

Т.Жанерке




Мэдээний линк: http://society.time.mn/content/31676.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...