Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 8 сарын 13

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө хамтарч ажиллана

АНУ-ын Төрийн Департаментаас санхүүжүүлдэг “Empower Partnerships” (Түншлэл хөгжүүлэх) хөтөлбөрт  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо  “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр бодлогын нөлөөлөл хийж ажиллахаар сонгогджээ.

Монголын хоёр байгууллагатай түншлэх Америкийн байгууллагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэм болон боловсролд тэгш хамруулах чиглэлээр 40 орчим жил ажиллаж мэргэшсэн TASH (ТААШ) байгууллага сонгогдсон байна.

Тус байгууллагыг төлөөлөн энэ чиглэлээр ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн Ph.D Рима Хатум манай улсад ирээд байгаа аж. 

Тэрбээр Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, эцэг эхчүүдтэй нь уулзалт хийх ба айлчлах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, АНУ-ын Элчин сайдын яам, Боловсролын Их сургууль болон тусгай сургуулиуд дээр очиж уулзалт хийх юм байна. 

Хамтын ажиллагааны эхлэл болгож, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны орон нутаг дах салбарын зохицуулагч нар болон Бүх нийт боловсролын төлөө!” үндэсний эвслийн гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон нэг өдрийн сургалтыг зохион байгуулж байгаа аж.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрх, тэгш боломж, боловсролд тэгш хамруулах асуудлаар Түншлэл бэхжүүлэх хөтөлбөрт хамрагдсан Монголын хоёр байгууллагатай хамтран ажиллах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулах юм.

Д.Чингүүн




Мэдээний линк: http://society.time.mn/content/33053.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...