Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 3

Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн хугацаа ирэх сарын 01-нд дуусна

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монгол Улсын Их Хурлаас 2012 оны есдүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А/57 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлж 2012 оны 11 дүгээр сараас 2013 оны наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулсан.  

Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэдийг шуурхай бүртгэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллаж дээрх хугацаанд 361 600 иргэнийг бүртгэсэн байна.

Хэдийгээр есөн дүүрэг, 21 аймаг, 321 сумдын нийгмийн даатгалын ажилтнууд ихээхэн ачаалалтай ажилласан боловч энэхүү бүртгэлд тодорхой хэмжээний иргэд хамрагдаагүй болон эдгээр иргэд хугацааг сунгах хүсэлтийг ихээр гаргасныг үндэслэн бүртгэлийн хугацааг 2013 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаагаар сунгасан юм.

Ингэхдээ сунгасан хугацаанд бүртгүүлсэн иргэдийн ажилсан жилийн нэмэгдлийг 2015 он нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор болсон билээ.

Тэгвэл ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх хуулийн хугацааны сунгалтын хоног дуусах дөхөж байгаатай холбогдуулан ирэх сарын 01-ний дотор бүртгэлдээ хамрагдахыг Нийгмийн даатгалын газраас иргэддээ хандан уриалж байна.

Ш.Төгөл



Мэдээний линк: http://society.time.mn/content/34052.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...