Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 9 сарын 11

Ж.Амарсанаа: Тархины харвалт сүүлийн жилүүдэд нэмэгдсэн

“Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” үндэсний конференци болон туршлага солилцох сургалт, семинар болж байна. Тус семинар нь есдүгээр сарын 11-13-ны хооронд үргэлжлэх бөгөөд ЭМЯ, ДЭМБ, МСС, Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон аймаг, дүүргүүдийн эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа семинарыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойоор халдварт өвчин буурсан. Харин халдварт бус өвчин тэр дундаа зүрхний шигдээс, харвалт нэмэгдэж иргэд хөдөлмөрийн чадвараа алдах нь МУ-ын эдийн засгийн байдал, Эрүүл мэндийн салбарт ихээхэн нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2010 оноос эхлэн Эрүүл мэндийн яам ДЭМБ, МСС-тай хамтран “Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төсөл хэргэжүүлж эхлэсэн юм. Уг төслийн үр дүнд тархины харвалт, зүрхний шигдээсийн менежмент, тэдгээрийн сэргээн засах тусламж үйлчилгээ шинэ шатанд гарч, оношилгоо, эмчилгээний шинэ технологиос нэвтрүүлж, төрөлжсөн эрчимт эмчилгээний тасгуудыг шинээр байгуулан, тусламж үйлчилгээг багийн тогтолцоогоор үзүүлэх, тархины харвалт, зүрхний шигдээсийг цаг алдалгүй бүртгэх, зайн оншилгоог нэвтрүүлж, сайжруулах, судлагаа шинжилгээг орчин үеийн түвшинд нийцүүлэн ажиллах гээд ахиц дэвшил маш их гарсан нь саашаалтай байгаа бөгөөд харвалт, зүрхний шигдээсээр нас барах тохиолдолыг багасгаж, эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадаж байна. Мөн бид төслийн хүрээнд эмч, сувилагч нарыг нарийн мэргэжилээр мэргэжил дээшлүүлэн бэлтгэх, судлагаа шинжилгээний тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт нийцүүлэн шинчлэх, тусламж үлчилгээг цаг алдалгүй хүргэх арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байх болно” хэмээлээ.

Мэдээний линк: http://society.time.mn/content/34434.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...