Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 22

“Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн болно

Замын цагдаагийн газраас жил бүр ЕБС-ийн хүүхдүүдийн “Ногоон гэрэл, цагаан шугам” арга хэмжээг санаачлан зохион байгуулаад нэлээд хугацааг үдэж байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн хүүхдүүдийн дунд “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн өнөөдөр 10.00 цагаас Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Соёлын төвд эхлэнэ.  Тэмцээнд  дүүргийн ЕБС-ийн 114 хүүхэд оролцох аж.

Энэхүү тэмцээн ЕБС-ийн хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм зааврыг ягштал биелүүлэхэд сургадагаараа нэлээд ач холбогдолтой уралдаан юм. Оролцогч хүүхдүүд том болоод хөдөлгөөнд оролцохдоо өөрийгөө ослоос сэргийлж  чаддаг болно.  Мөн бусдад зөв үлгэр дуурайл үзүүлүүлэхээс гадна, ирээдүйн сайн явган зорчигч, жолооч нар одооноос бэлтгэгдэж байна гэсэн үг юм.

Т.Жанерке


Мэдээний линк: http://society.time.mn/content/36387.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...