Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 11 сарын 7

Олон улсын стандартад нийцсэн тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх төвтэй боллоо

“Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн үр дүнг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, төслийн хүрээнд өндөр хүчин чадал бүхий эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оны арван нэгдүгээр сарын 05-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

 Уулзалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус төслийн үр дүнгийн талаар хэлэхдээ, “Монгол Улсад сүүлийн үед нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой халдварт өвчин эрс буурч байгаа нь сайшаалтай байна. Харин халдварт бус өвчин нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг нь зүрх судасны өвчин болоод байгаа юм. Зүрх судасны өвчинд зүрхний шигдээс, цус харвалт давамгайлж байгаа бөгөөд бид бүхэн үүний эсрэг арга хэмжээ авч, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг тод жишээ нь Монгол хүмүүст тохиолдох зүрхний шигдээс, тархины харвалтыг эрт оношилох, эмчлэх, дахихаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй сэргээн засах, бүртгэх, цогц тусламж үйлчилгээг бий болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Мянганы сорилтын сан зэрэг байгууллагуудын хамтарсан гэрээний дагуу “Харвалт ба Зүрхний шигдээс 2010-2013” төслийг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн амжилттай хэргэжүүлж дуусч буй явдал юм. Тус төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд бид Монгол Улсдаа Олон Улсын стандартын дагуу тархины харвалт, зүрхний шигдээсийг 124 нэр төрлийн техник, тоног төхөөрөмжөөр оношилж, эмчлэж, 24 цагийн турш яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, сэргээн засах тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг боллоо. Мөн хурц харвалт, зүрхний шигдээс, нөхөн сэргээх гэх мэт дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжтэй тасгууд ажиллаж, бүртгэх үйл ажиллагааг цаг алдалгүй стандартын дагуу явуулж, сургалт сурталчилгаа хийж байна.






Мэдээний линк: http://society.time.mn/content/37294.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...