Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 12 сарын 1

Тарваганы арьс хилээр гаргахыг завджээ

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт ДГО 01-66 улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлэн, таслан зогсоожээ. 1000 ширхэг тарваганы арьсыг зохион байгуулалттайгаар урьдаас төлөвлөн бэлтгэж, тээврийн хэрэгслийн эд ангийг нуувч болгон ашиглан, гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул хойшлуулшгүй ажиллагаа хийж, баримтжуулан Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар шилжүүлсэн байна.



Мэдээний линк: http://society.time.mn/content/38470.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...