Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 12 сарын 20

Торгуулиа барагдуулаагүй тохиолдолд жолоодох эрхийг нь хасан

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 80 дугаар тогтоолоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН ТӨХӨӨРӨМЖӨӨР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ” баталсан. Энэхүү журмын дагуу замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн тээврийн хэрэгслийг илрүүлэх, зөрчилд торгууль ногдуулах, баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэх, төлбөр барагдуулах үйл ажиллагааг 08 сарын 01-ний өдрөөс эхэлсэн юм.  Мөн НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос 5-н шарын автобусны зогсоол хүртэл автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан таксиг зорчуулах шинэ журамтай болсон юм. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зороилгоор 2013 оны 10 сарын 21-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөөний 1-р эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд, зөрчлийн баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудсыг тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргэн торгуулийг барагдуулж байна.  Энэхүү үйл ажиллагаа эхэлснээс хойш 2013.12.19-ны өдрийг хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 66 354 зөрчлийг хянан баталгаажуулжээ.  Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 18642, хурдны зөрчил 24660, 1-р эгнээгээр зорчсон 23052 тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгжийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэхээр “Монгол Шуудан” ТӨХК-д хүлээлгэн өгөөд байна. Одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 75 хувь нь торгуулийн төлбөрөө барагдуулж, улсын төсөвт 360 гаруй сая төгрөг төвлөрүүлжээ. Харин цаашид торгуулиа барагдуулаагүй тохиолдолд ирэх оны 01 сарын 01–ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг хасах хүртлэх арга хэмжээ авч ажиллах болсон тухайгаа Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчид зөрчлийн мэдээллээ www.torguuli.mn сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаараар шүүж харах боломжтой юм гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Мэдээний линк: http://society.time.mn/content/39409.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...