Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2014 оны 1 сарын 6

“Улаанбаатар хотын банк” менежментийн өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлжээ

Улаанбаатар хотын захиргаанаас 2014 онд "Тэнгис" кино театр зэрэг хэд хэдэн нийслэлийн өмчит томоохон байгууллагуудыг хувьчилахаар төлөвлөөд  байгаа билээ. Үүнд 1998 онд Улаанбаатар сан УҮГ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан "Улаанбаатар хотын банк" багтаж байгаа юм.

Иймээс удахгүй тус банк бусад арилжааны банк шиг зах зээлд өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, менежментийн өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлсэн байна. "Улаанбаатар хотын банк"-ны хувьд цөөхөн салбартай, бэлэн мөнгөний машин байдаггүй бөгөөд үйлчлүүлэгчид нь Худалдаа хөгжлийн банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлдэг аж.

Р.Оргил

Мэдээний линк: http://society.time.mn/content/39920.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...