Эхлэл - Нийгэм - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2014 оны 2 сарын 7

“Буянт Ухаа” хорооллын байрны нэг м.кв-ын үнийг 1.280.000 төгрөг байхаар тогтжээ

"Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд  “Буянт-Ухаа” хорооллыг барьж байгаа. Уг хороолол 1764  айлын есөн  давхар бүхий 28 барилга бөгөөд одоогийн байдлаар  угсралт дуусч, 23 барилгад заслын ажил хийгдэж  байгаа аж.

Тус хороололд автомашины дулаан зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг,  үйлчилгээний төвүүдийг цогцоор нь шийдэж, энэ оны тавдугаар сарын 23-нд иж бүрнээр нь ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн талаар албаныхан мэдэгдэж байсан.

“Буянт-Ухаа” хорооллыг иргэдэд өмчлүүлж эхлэхтэй холбогдуулан Төрийн орон сууцны зээл гэсэн тусгайлсан шинэ журам гаргахаар зэхэж байгаа аж. Уг журмыг ирэх долоо хоногийн Баасан гарагт багтаан батлах бөгөөд нэг метр квадратын үнийг 1.280.000 төгрөг байхаар тогтжээ.
 
Журамд уг хорооллын 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчид,  40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаар тусгасан агаад байр худалдан авсан иргэн 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээсэлж болохгүй байх заалтуудыг тус тус оруулжээ.

Р.Оргил

Мэдээний линк: http://society.time.mn/content/41323.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...