Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2011 оны 12 сарын 29

ГХЯ-ны ажилтнуудыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар шагнав

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ГХЯ-ны зарим  хүмүүсийг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар шагналаа.

Үүнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, тус яамны Олон улсын байгууллагын газрын захирал С.Онон, Гэрээ, эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, Консулын газрын захирал Д.Ганхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын II нарийн бичгийн дарга Ё.Баттөмөр, Консулын газрын I нарийн бичгийн дарга С.Цэцэрлэг нарыг тус тус шагнасан байна.  Мөн энэ үеэр Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаад эрүүл мэндийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Гадаад харилцааны сайдын хүндэт өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гардууллаа.

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://society.time.mn/content/4465.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...