Эхлэл - Нийгэм - Эрүүл мэнд
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 1 сарын 31

Шар өвчний дэгдэлт буурчээ

Халдварт шар буюу А гепатит өвчний гаралт буурсан талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү хэллээ. Тэрбээр “ХӨСҮТ-д эмчлүүлэгчдээс 250 хүүхэд халдварт шараар  өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 100 гаруй тохиолдлоор буурсан үзүүлэлт” гэв.  Тус эмнэлэгт нийт  530 ор ажилладаг. Харин  шар өвчний дэгдэлт их байсан өмнөх саруудад  650 ор нэмж байжээ. Улсын хэмжээнд шар өвчний дэгдэлт буурсан учир ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн горимд орсон байна.

Халдварт шар өвчин нь бохир гар, цус, бэлгийн замаар дамждаг. Үүнээс бохир гараар дамжсан А гепатит дийлэнх хувийг эзэлдэг байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд гараа сайтар угаахыг санууллаа.

Б.Ариунтуяа
Мэдээний линк: http://society.time.mn/content/6459.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...