Эхлэл - Нийгэм - Боловсрол
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 2 сарын 3

Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг, багш нар тодорчээ

Монголын багш нарын 46 дахь жилийн ойн баярыг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд багш нарт зориулсан  ёслолын ажиллагаа  болно. Ёслолд Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр нар оролцох юм. Энэ үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа  багш нарыг шагнаж урамшуулахаас гадна Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг, шилдэг багшийг шалгаруулах аж.

Тухайлбал улсын тэргүүний цэцэрлэгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Олимп” цэцэрлэг, Өвөрхангай аймгийн  Хужирт сумын хоёрдугаар  цэцэрлэг шалгарчээ. Харин шилдэг багшаар МУБИС-ийн багш  Ш. Даариймаа, “Ач”  АУДС-ийн багш П.Пунсалдулам, “Барилгын коллеж”-ийн багш Ж. Энхбаяр, Завхан аймгийн “Жаргалант” сургуулийн багш  Б.Цэрэндэжид, “Шинэ эхлэл” сургуулийн багш Ш.Ариунчимэг, Сэлэнгэ аймгийн гуравдугаар сургуулийн багш Б.Далайсүрэн, нийслэлийн 50 дугаар сургуулийн багш Г.Цолмон, Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн багш М.Дорж нар  тодорсон байна.  Мөн улсын тэргүүний сургуулиар Сэлэнгэ аймгийн нэгдүгээр сургууль,  Булган аймгийн хоёрдугаар сургууль, Увс аймгийн Өлгий сумын ЕБС, нийслэлийн 58 дүгээр  сургууль тус тус шалгарчээ. 

Б.Ариунтуяа

Мэдээний линк: http://society.time.mn/content/6654.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...