Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 21

Захуудын ажиллах цагийн хуваарь өөрчлөгдлөө

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор ХААИС,  ШУТИС-ийн хичээлийг 10.00 цагт, ЭМШУИС-ийн хичээлийг 08.00 цагт оруулахаар болсон.  Тэгвэл ирэх даваа гаригаас  томоохон худалдааны төв, зах, зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газар, барилгын материал, автомашин техник худалдаа, үйлчилгээ, засварын газруудын ажиллах цагийн хуваарийг өөрчиллөө. Тухайлбал “Нарантуул” худалдааны төв мягмар гаригт амарч, бусад өдөр 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. “Өгөөмөр” техникийн зах  лхагва гаригт амраад бусад өдөр 10.00-19.00, “Sunday” плаза 08.00-17.00, шөнийн зах пүрэв гаригт амарч, бусад өдөр 11.00-24.00 цаг хүртэл ажиллана.

Харин түлээ нүүрсний “Цайз” зах лхагва гаригт амраад 10.00-19.00 цаг хүртэл ажиллана. “Бөмбөгөр-1” зах даваа гаригт амарна. Харин “Бөмбөгөр-2” зах пүрэв гаригт амарч, бусад өдөр 10.00-19.00 цагт ажиллана. “Барс” зах амралтгүй, өдөр бүр 07.00-20.00 цаг, “Хархорин” зах даваа гаригт амарч, бусад өдөр 10.00-19.00 цагт, “Хүчит шонхор” зах амралтгүй, өдөр бүр 05.00-17.00 цаг хүртэл ажиллахаар боллоо.

Б.Ариунаа

Мэдээний линк: http://society.time.mn/content/9068.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...