Эхлэл - Нийгэм - Мэдээ
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2012 оны 3 сарын 22

Ус сувгийнхан сургалтын төвтэй болов

Ус сувгийн удирдах газар/УСУГ/ боловсон хүчнээ бэлтгэж, мэргэжлийг нь дээшлүүлэх төдийгүй бүхий л насны иргэдэд усны зүй зохистой  хэрэглээний талаар мэдээлэл олгож байх сургалтын төвтэй боллоо.

    БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан тус төвийн нээлт өнөөдөр болсон юм. Цэвэр, бохир усны хоолойн засварчин, насосны станцын машинчаас авахуулаад цэвэрлэх байгууламжийн машинч, тоног төхөөрөмжийн засварчин, ус түгээгчийн мэргэжил олгох сургалтыг тус төвд зохион байгуулах аж. Мөн энэхүү төвийг дээрх мэргэжлүүд болон сантехник, хлоржуулах байгууламж, хянах, хэмжих хэрэгсэл, усны тоолуур, автомашин, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин гээд ажилтнуудынхаа мэргэжил дээшлүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр тоноглож, байгууллагын эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн орчин үеийн “Жишиг сургалтын төв” болгохоор зорьжээ.

    Цэцэрлэгийн багачуудаас авахуулаад бүхий л насны хүмүүс усны бүтэц онцлог, манай орон дахь цэвэр усны эх үүсвэр болон усны зүй зохистой хэрэглээний талаар эндээс мэдээлэл авч байх боломжийг бүрдүүлсэн заал танхим, номын сантай ажээ.

Г.Долгорсүрэн
Мэдээний линк: http://society.time.mn/content/9159.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...